Чех Улс төслийн цахим хуудсанд тавтай морилно уу

Энэхүү цахим хуудас нь Чех Улсад удаан хугацаагаар амьдрахаар төлөвлөж байгаа гадаадын иргэдийн хүлээх эрх үүргийн талаарх мэдлэгийг дэмжин ажиллах зорилго агуулдаг. 

Гадаадын иргэний хувьд аливаа асуудлаа өөрөө бие даан хөөцөлдөж шийдэх нь юу  юунаас илүү чухал байдаг тул энэхүү товхимол болон киног бүтээсэн болно. Хоёуланг нь үнэ төлбөргүй  татаж авах боломжтой.

Дараагийн зогсоол Чех Улс киног Чех Улсад амьдарахаар төлөвлөж байгаа гадаадын иргэд явахаасаа өмнө эсвэл ирээд удаагүй байгаа үедээ манай улсын амьдарлын талаар илүү их мэдээлэл аваасай гэсэн зорилгоор бүтээсэн болно. Энэхүү богино хэмжээний баримтат кино нь үзэгчдэд энгийн хөгжилтэй байдлаар Чех Улсын талаар анхан шатны мэдээлэл өгөхөөс гадна тэдний хүлээсэн эрх үүрэг мөн хэрэгтэй цахим холбоос, байгууллагуудын хаягийг өгдөг.

Дараагийн зогсоол – Чех Улс товхимол нь ялангуяа нутгаасаа арай явж амжаагүй байгаа гадаадын иргэдэд илүү тустай. Уг товхимолд гадаадын иргэд ямар нөхцөл болзлыг хангасны үндсэн дээр оршин суух ямар төрлийн зөвшөөрөл авч  Чех Улсад ирэх талаарх мэдээллийг агуулдаг.

PDF
Татаж авах

Tyto webové stránky a projekt Příští zastávka Česká republika
je financován z dotací Ministerstva vnitra České republiky.

www.pristizastavkacr.cz